Азийн танхмийн болон тулааны спортын VI наадам Тайландад болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-16 11:48:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн олимпын зөвлөл ”АОЗ”-өөс Бангкок хотноо Азийн танхимын болон тулааны спортын наадмын Зохицуулах хорооны анхдугаар хурлыг хийсэн талаар МҮОХ-ноос мэдээллээ.


Зохион байгуулах хорооноос магадлал итгэмжлэл, тээвэр ложистик, мэдээллийн технологийн шийдэл, телевизийн шууд дамжуулалт, маркетинг, анагаах ухаан, допингийн хяналт зэрэг сэдвээр илтгэл тавьсан байна.


Мөн уулзалтын үеэр спортын зарим тэмцээн уралдааныг худалдааны төв, их, дээд сургууль, зочид буудал, цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах боломжийн талаар хэлэлцлээ. 


Хурлын эхний өдөр АОЗ-ийн төлөөлөгчид Бангкок хотын тэмцээн явагдах зарим газраар зочилсон бол 2 дахь өдөр Чонбури мужийн Паттая хотод айлчлан очиж, бэлтгэл ажилтай танилцжээ.


Азийн танхимын болон тулааны спортын VI наадам 2023 оны 11 нэгдүгээр сарын 17-26-нд Тайландын Бангкок, Чонбури хотноо болох юм. 

Холбоотой мэдээ