ӨВӨРХАНГАЙ: Нийт иргэдийн дунд спортын шигшээ тэмцээн зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Өнгөрөгч амралтын өдрүүдэд “Миний нутаг сайхан” спортын
шигшээ тэмцээнийг нийт иргэдийн дунд зохион байгууллаа.
Тэмцээнд 17 сумын 678 тамирчин оролцож, олс таталт, волейбол, софт волейбол, сагсан бөмбөг, шатар, хийн дасгал, үндэсний бөх, ширээний теннис зэрэг спортын найман төрлөөр ур чадвар, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдсөн юм.
Багийн нэгдсэн дүнгээр тэмцээний тэргүүн байрт Арвайхээр сум шалгарч, цом, өргөмжлөл, 3 сая төгрөг, дэд байрт Хархорин сум шалгарч, цом, өргөмжлөл, 2.5 сая төгрөг, гутгаар байрт Бат-Өлзий сум шалгарч цом, өргөмжлөл, 2 сая төгрөг, дөтгөөр байрт Хужирт сум шалгарч өргөмжлөл, 1,5 сая төгрөг, айргийн тавд Богд сум шалгарч өргөмжлөл, 1 сая төгрөгөөр шагналыг тус тус гардан авав.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт бүх
нийтийн биеийн тамир, спортын үйл ажиллагаа, тэмцээн, уралдааныг нэгдмэл
удирдлага, зохион байгуулалттайгаар иргэдийн сонирхол, хэрэгцээнд тулгуурлан
зохион байгуулах, идэвхтэй, эрүүл амьдрах боломжийг бүрдүүлэх, багийн спортыг
хөгжүүлэх зорилтыг тусгасны дагуу аймгийн ЗДТГ, БТСГ-аас уг тэмцээнийг зохион
байгуулжээ.

