Украины Ерөнхийлөгч “Хорийн бүлэг”-ийн уулзалтад оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-11-09 10:44:59

КИЕВ. /Xinhua/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Индонезийн Бали аралд удахгүй болох “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоно гэж Украины “Suspilne” телевиз мягмар гарагт төрийн тэргүүний хэвлэлийн төлөөлөгч Сергей Никифоровыг эш татан мэдээлжээ.


“Мэдээж ямар нэг хэлбэрээр Владимир Зеленский “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоно” гэж С.Никифоров мэдээлээд, түүнийг уг уулзалтад цахим хэлбэрээр оролцох бололтой хэмээн нэмж хэлсэн байна.


“Хорийн бүлэг”-ийн төр, засгийн тэргүүн нарын 17 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Бали аралд 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд "Хамтдаа сэргэе, Илүү хүчтэй болж сэргэе" уриан дор болно. 

Холбоотой мэдээ