СЭЛЭНГЭ: Аймгийн дарга өгсөн үүрэг чиглэлийнхээ мөрөөр сумдад ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас томилогдсон ажлын багууд өнгөрсөн
хугацаанд сумдад ажиллахдаа тухайн суманд нэн шаардлагатай байгаа
асуудлуудыг тодотгон жагсаалт
гаргасан байдаг.
Тухайлбал, Алтанбулаг суманд
халаалт дулаан болон эмнэлгийн гал тогооны тоног төхөөрөмжийн асуудал нэн
тэргүүнд шаардлагатай хэмээн тавигдсан
аж.
Тэгвэл Сэлэнгэ аймгийн Засаг
дарга өнөөдөр Алтанбулаг суманд ажиллах үеэрээ Хүн эмнэлэгт гал
тогооны иж бүрдэл хүлээлгэн өгсөн байна.
Аймгийн даргыг ажиллах үеэр
тус хамт олны зүгээс сум орон нутгийнхаа дэмжлэг, мөн өөрсдийн хүч
боломжоор 3 эмч мэргэжилтэн амьдарч суух шинэ байшин барьж байгаагаа танилцууллаа.
Мөн халаалт дулааны
чиглэлээр аймгийн дарга тус суманд өөрийн биеэр хэд хэдэн удаа ирж ажилласан
бөгөөд мэргэжлийн багийг ч удаа дараа томилуулан ажиллуулжээ.
Энэхүү ажлын үр дүнд тус
сумын уурын зуухны нөхцөл байдал сайжирчээ. Тухалбал өнөөдрийн
байдлаар хоёр ч шинэ зуухтай болж, үйл ажиллагаагаа
хэвийн явуулж байна.