Брейк бүжгийн сургалтыг гадаадын мэргэжлийн хүн удирдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-26 16:52:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй брейк бүжгийн тамирчин, дасгалжуулагчдыг чадваржуулах сургалт семинарын нээлт өнөөдөр Олимпик хауст болов.

 

Олимпын наадмын хөтөлбөрт шинээр багтаад буй брейк бүжгийн тамирчин, дасгалжуулагч нарт зориулсан сургалтыг ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байна.

 

Сургалт семинарын нээлтэд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцож, олимпын наадмын хөтөлбөрт шинээр багтаад буй брейкинг бүжгийнхэнд өндөр амжилт хүсэж, ирээдүйд олимпын наадамд өрсөлдөхийг хүсэн ерөөв.

 

Практик голлосон энэхүү сургалтаар биеийн хөгжлийн дасгалжуулалт, хурд, тэсрэлт, суурь хөдөлгөөнүүд болон шилжилт, хүчний хөдөлгөөнүүдийн техникүүдийг заах юм.

 

Сургалтыг Дэлхийн бүжгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, тус холбооны Брейкинг хэлтсийн тэргүүн, Тайванийн иргэн Bboy Bojin удирдан явуулж байна. 

Холбоотой мэдээ