ДОРНОГОВЬ: Математикийн олимпиадад амжилттай оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Боловсролын тэргүүний ажилтан, Улсын математикийн хошой хүрэл медальт Д.Мөнхбат агсны нэрэмжит Дорноговь аймгийн аварга шалгаруулах математикийн нээлттэй олимпиад энэ оны 10 дугаар сарын 15-16-нд Замын-Үүд суманд боллоо.
Олимпиадад Сайншанд хотын ерөнхий боловсролын I, II, III, V, VI сургууль, "Vetrex" сургалтын төв, Өргөн, Эрдэнэ, Айраг, Зүүнбаян, Дэлгэрэх, Улаанбадрах сумын ерөнхий боловсролын сургууль, Замын-Үүд сумын "Үлэмж тэнгэр" цахим сургууль, ерөнхий боловсролын I, II, III сургуулийн нийт 1350 сурагч, 90 гаруй багш оролцов.
Олимпиадаас Замын-Үүдийн "Үлэмж тэнгэр" сургуулийн сурагчид хоёр алт,
хоёр мөнгө, долоон хүрэл нийт 11 медаль хүртэж, гуравдугаар ангийн сурагч Б.Дөлгөөн-Эрдэнэ, дөрөвдүгээр
ангийн сурагч Г.Түвшинтулга нар "Уран бодолттой сурагч"-аар шалгарсан бол багш О.Нарангэрэл
О.Нараа нар гурав дахь удаагаа "Уяач багш"-аар
шалгарчээ.