Үндэсний шигшээ багийн ахлагч асан Н.Цэдэнбал “Катар-2022” ДАШТ-ийг зорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол болон Бруней улсын хооронд 2019 оны 6 дугаар сарын 06-нд явагдсан 2022 оны ДАШТ-ий урьдчилсан анхны тоглолтод Монголын шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал чөлөөт цохилтоос гоол оруулснаар анхны гоолын эзэн болсон билээ.
2019 онд 10 дугаар сард ОУХБХ /ФИФА/-ны Ерөнхийлөгч
Жианни Инфантино Монголд айлчлах үеэрээ түүнд Катар-2022 ДАШТ-ийг үзэх эрх
өгснийг өнөөдөр АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар түүнд
ДАШТ-ий хагас шигшээ тоглолт үзэх болон "FIFA Legend" буюу
алдартнуудын тоглолтод Ази тивээс төлөөлөн оролцох урилгыг гардууллаа.
Мөн энэ үеэр МХБХ-той хамтран ажиллаж буй SPS Телевиз, MҮОНРТ, MNС Телевиз, "Дэрэн Наран" компани нарын төлөөллүүдэд болон МХБХ-ны элч төлөөлөгч Г.Ганхүү нарт Катар-2022 ДАШТ-ийг үзэх тоглолтын тасалбарыг гардуулан өглөө.