Дэлхийн хотуудын дарга нарын чуулга уулзалт болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamdavaa@montsame.gov.mn
2022-10-21 14:48:28

БУЭНОС-АЙРЕС. /Xinhua/. Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн хотуудын дарга нарын "С40" чуулга уулзалт пүрэв гарагт эхэлжээ.


Дэлхийн 121 хот, Аргентины 150 гаруй хотуудын дарга нар оролцож буй тус чуулга уулзалт хоёр өдрийн турш үргэлжилнэ. Чуулга уулзалтын нээлтийн ёслолд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш цахимаар үг хэлж, мэндчилгээ дэвшүүлсэн байна.


Тэрээр хэлсэн үгэндээ, Дэлхийн хотууд цаг уурын онцгой нөхцөл байдалтай хамгийн түрүүнд нүүр тулж байгаа бөгөөд тэдний манлайлал нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд шаардлагатай бөгөөд НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж онцолсон байна.


Буэнос-Айрес хотын Захирагчийн албанаас гаргасан мэдэгдэлд тэмдэглэснээр, баасан гарагт өндөрлөх тус чуулга уулзалтад уур амьсгалын өөрчлөлтийн талаарх судалгаа, шинжилгээ хийдэг 1200 гаруй мэргэжилтэн, бизнес эрхлэгч, олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцож байгаа ажээ.

Холбоотой мэдээ