СЭЛЭНГЭ: Австрали Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-10-19 20:08:41

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж энэ сарын 17-ны өдөр Австралийн ЭСЯ-ны Консул Эйдан Борхэм, Консулын газрын ажилтан Я.Ижилмөрөн нарыг хүлээн авч уулзан санал солилцжээ.  

 

Сэлэнгэ аймаг Австрали Улстай боловсролын салбарт амжилттай хамтран ажиллаж байгаа аж. Цаашид бусад салбар чиглэл дэх хамтын ажиллагаагаа өргөжүүлж ажиллах хүсэлтэй байгаагаа аймгийн Засаг дарга уулзалтын үеэр онцолжээ. 

 

Австрали бол сурч боловсрохын зэрэгцээ ажиллаж хөдөлмөрлөх бүрэн боломжтой улс юм. Австралид суралцах Монгол оюутны тоо жил бүр өсөн нэмэгдсээр байгаа гэдгийг Консул Эйдан Борхэм онцоллоо.

 

23 сая хүн амтай тус улс гадаад оюутны тоогоор дэлхийд гуравт буюу Их Британи, АНУ-ын дараа ордог ажээ.

 

Дэлхийн шилдэг 100 их сургуулийн 7 нь тус улсад байдаг аж. Австрали Улсын 1.100 боловсролын байгууллага 22.000 гаруй төрлийн сургалт, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байна. 

Холбоотой мэдээ