СЭЛЭНГЭ: “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-10-15 19:30:02

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх, Ч.Даваабаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ УИХ-аас баталсан 36-р тогтоолын бодлого, арга хэмжээний хөтөлбөрийг аймгийн ЗДТГ-т танилцууллаа.


Мөн тэрээр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржид “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим  арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг хүлээлгэн өглөө. Энэ тогтоолыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн даган мөрдөж байгаа ажээ.


Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж аюулгүй байдал” Үндэсний хөдөлгөөнд Сэлэнгийнхэн магнайлан оролцоно гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлж амжилт хүслээ.  

Холбоотой мэдээ