АНУ-ын Сангийн сайд: Хамгийн чухал зорилт бол инфляцыг бууруулах явдал юм

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-10-13 16:34:35

ВАШИНГТОН. /Zaobao/. АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен хэлэхдээ, дэлхийн эдийн засгийн хэтийн төлвийг сайжруулах нийтлэг хэрэгцээ байгаа ч “цаашдын зам” нь дотоодын сорилтуудыг шийдвэрлэхээс эхэлнэ гэв.


Мөн тэрбээр хэлэхдээ, “манай улсын эдийн засгийн тэргүүлэх зорилт бол инфляцыг бууруулахын зэрэгцээ хөдөлмөрийн зах зээлийг хүчтэй байлгах явдал юм. Гэсэн хэдий ч АНУ-ын эдийн засаг тогтвортой хэвээр байна. Бид ирээдүйд болох эрсдэлд өндөржүүлсэн бэлэн байдалтай байна” гэжээ.


Түүний хэлж буйгаар томоохон эдийн засгууд инфляцтай тулгараад байгаа тул “хязгаарлах” арга хэмжээгээ үргэлжлүүлэх ёстой. Энэ нь дэлхий даяар сүүлийн хэдэн арван жилд байгаагүй мөнгөний хатуу бодлогыг хэлж байгаа юм.     

Холбоотой мэдээ