СҮХБААТАР: Сурагчдын англи хэлний мэдлэгийг ахисан түвшинд хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-10-13 16:18:15

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн сурагчид дунд сургуулиа төгсөөд шууд гадаадын шилдэг их дээд сургуульд элсэн суралцах эхлэл тавигдлаа. Тодруулбал "Сүхбаатар нэг мөрөөдөл" ТББ-аас санаачлан аймгийн БШУГ-тай хамтран Ахлах ангийн сурагчдад зориулсан англи хэлний ахисан түвшний сургалтын төслийг эхлүүлээд байна.


Зорилтот сурагчид дэлхийн их, дээд сургуульд хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтын оноотой төгсгөхийг төсөл санаачлагчид зорилгоо болгосон. Хамрагдсан сурагчдын 60-80 хувь нь IELTS 6 ба түүнээс дээш, TOEFL 60 ба түүнээс дээш оноотой болсон байна гэж үр дүнгээ төлөвлөжээ.


2022-2023 оны хичээлийн жилд 10 дугаар ангийн 30 сурагчийг эхний ээлжинд хамруулах бөгөөд эдгээр сурагчийг сургуулиас нь сонгон шалгаруулж авах юм. Улмаар тэнцсэн сурагчийн сургалтын төлбөрийн 50 хувийг "Сүхбаатар нэг мөрөөдөл" ТББ-аас, үлдсэн 50 хувийг сурагч өөрөө хариуцна. Төсөл гурван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд жил бүр 10 дугаар ангийн сурагчдыг элсүүлэх юм байна. 

Холбоотой мэдээ