Дэлхийн зэрлэг ан амьтдын тоо толгой 1970 оноос хойш ихээхэн буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nyamdavaa@montsame.gov.mn
2022-10-13 12:12:48

ЛОНДОН. /Reuters/. Дэлхийн байгаль хамгаалах холбооноос /WWF/ гаргасан дүгнэлтэд ой модыг сүйтгэж, далай тэнгисийг бохирдуулсантай холбоотойгоор 1970 оноос хойш дэлхийн зэрлэг ан амьтдын тоо толгой 69 хувиар буурсан гэж пүрэв гарагт мэдэгдлээ.


Лондонгийн Амьтан судлалын нийгэмлэгийн /ZSL/ Байгаль хамгааллын бодлого хариуцсан захирал Эндрю Терри “Энэ ноцтой уналт нь байгаль дэлхий үгүйрэн хоосорч байгааг харуулж байна” гэж тэмдэглэсэн байна.


Тус нийгэмлэгээс таван мянга гаруй төрөл зүйлийг хамарсан 32 мянган зэрлэг ан амьтдын тоо толгойн талаар 2018 онд явуулсан судалгааны мэдээллийг Дэлхийн байгаль хамгаалах холбоо ашиглан гаргасан тайланд дээрх хэмжээний бууралт гарсныг тодорхойлжээ. Хүний буруутай үйл ажиллагааны улмаас ойн хомсдол, бохирдол, уур амьсгалын өөрчлөлт зэрлэг ан амьтдын тоо толгойн бууралтын хамгийн том шалтгаан болж байгаа аж.

Холбоотой мэдээ