Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх “Ub winter sale” төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-10 13:10:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Тану Софт” ХХК хамтран “Ub winter sale” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.


Төслийн хүрээнд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах “Ub winter sale” нэгдсэн платформ, гар утасны аппликэйшн бүтээн, хөгжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг нэгтгэх, хамтын ажиллагааг зохион байгуулах, төслөө таниулах, аялал жуулчлалын цуврал үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээ, худалдаа зохион байгуулах юм.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Найрсаг Улаанбаатар-2” үйл ажиллагаа болон нийслэлийн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой энэ төслийг 2022-2025 онд хэрэгжүүлнэ. 


Холбоотой мэдээ