Монголбанк нийт 80 сая ам.доллар нийлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк өнгөрсөн 7 хоногт гадаад валютын дуудлага худалдаагаар нийт 80 сая ам.долларыг нийлүүлжээ.
- Аравдугаар сарын 4-нд спот
арилжааны цахим талбарт 40 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлэв. Харин своп,
форвард арилжаагаар банкууд 1 сая ам.доллартой танцэх төгрөгийн форвард хэлцэл
байгуулах санал ирүүлснийг биелүүлээгүй байна.
- Аравдугаар сарын 6-нд Төв
банк цахим талбарт мөн 40 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлжээ. Энэ удаа
арилжааны банкуудаас своп, форвард арилжааны санал ирүүлээгүй байна.
Тодруулга: Нэг ханшаар хийх арилжаа нь амжилттай
биелсэн банкуудын бүх саналыг хаалтын нэг ханшаар биелүүлэх
арилжааг хэлдэг.