СЭЛЭНГЭ: Төмөр замын дэр модны үйлдвэрлэлд орон нутгаас анхаарч өгөхийг хүслээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол-Оросын хувь
нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын нэгдүгээр орлогч дарга
Милостных Игорь Васильевич болон албаны бусад хүмүүс
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяад
албан хүсэлт тавьсан
байна. Тэд “Аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдөдөө
хандаж, бидний асуудлыг учирлан ойлгуулж, мод бэлтгэх хуваарьтаа онцгойлон анхаарал
хандуулж өгөөч” хэмээн хүсчээ.
Улаанбаатар төмөр замын харьяа Зүүнхараа дахь "Төмөр замын
дэр модны үйлдвэр"-ийн үндсэн түүхий эд болох
дэр мод
үйлдвэрлэхэд шаардагдах модны хуваарийг сүүлийн үед хангалттай хэмжээнд
өгөхгүй байгаагаас үүдэн үйлдвэр хэвийн
горимоор ажиллах боломжгүй болжээ.
Мөн түүнчлэн сүүлийн үед төмөр
зам дээрх осол аваар гарах болсны нэг шалтгаан нөхцөл нь төмөр замын дэр модыг
хугацаанд нь сольж чадаагүйгээс элэгдэн ялзарч,
хүний амь, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол учирч болзошгүй болоод байгаа юм байна.
Тус үйлдвэрт 150-160 монгол залуус
ажиллаж, төмөр замын дэр мод үйлдвэрлэдэг
байна. Энэ үйлдвэр хэвийн ажиллаж байхдаа жилдээ 200 мянга шахам дэр мод бэлтгэж,
түүнээс 2-3 дахин
их буюу жилд 500-600 мянган суулгац мод үржүүлэн, ойд тарьж
ургуулдаг байсан байна.