ДОРНОГОВЬ: Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэртэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэртэй боллоо.
Эл үйлдвэр нь цагт /20 нанометр куб/ буюу гурван баллон дүүргэх хүчин чадалтай бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлэг төдийгүй сумын Эрүүл мэндийн төвүүд, хувийн хэвшлийн эмнэлгүүдийг хүчилтөрөгчөөр бүрэн хангах хүчин чадалтай аж.
Хүчилтөрөгчөөс гадна агаар, вакуум гэсэн эмнэлгийн гурвалсан хийг үйлдвэрлэх давуу талтай. Коронавируст халдварын дэгдэлтийн үед тус аймаг сард дунджаар 761 баллон хүчилтөрөгчийг Улаанбаатар хотоос тээвэрлэн 30 орчим сая төгрөгийг зарцуулж байсан бол орон нутагт үйлдвэртэй болсноор дээрх зардлыг бүрэн хэмнэж, цаг хугацаа болон эдийн засгийн хэмнэлтийг бий болгох
боломжтой хэмээн албаныхан мэдээллээ.