ДОРНОГОВЬ: Дулааны шинэ эх үүсвэр барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-09-29 09:52:59

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт “Чандмань-Илч” ОНӨ ХХК орон нутгийн төсвийн 3.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дулааны шинэ эх үүсвэр барьж байна.


Тус барилга тэнхлэгээрээ 31.7мх39.5м хэмжээтэй , төмөр бетон баганан болон шугаман суурьтай, хоёр давхар төмөр бетон карказтай юм.                                               

Уурын зуухны барилга угсралтын ажлын газар шороо, суурь угсралтын ажил нь хийгдэж дууссан бол одоогийн байдлаар нүүрсний бункер хэсгийн баганын арматурчлал, хэв хашмал зангидах ажил өрнөж байна.


Дулааны шинэ эх үүсвэр барьснаар тус багийн нутагт барьж буй "Мандах наран" хороолын айл өрхийг  ус, дулаанаар хангах боломжтой юм.

Холбоотой мэдээ