ДОРНОГОВЬ: Барилгын ажлын явц 75 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-09-28 13:54:43

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын нэгдүгээр багт барьж байгаа 320 хүүхдийн багтаамжтай хүүхдийн сургуулийн барилгын ажил 75 хувьтай байна.


Улсын төсвийн 3.04 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Жинсийн орой" ХХК хийж гүйцэтгэж байгаа уг барилга гурван давхар бөгөөд 320 хүний суудалтай.


Одоогийн байдлаар барилгын карказан хийцийн угсралт, гадна ханын дүүргэлт, хар цаасан дээврийн ажил, дотор хамар ханын өрөг, шавардлага, цонх угсрах ажлууд хийжээ

Холбоотой мэдээ