БАЯНХОНГОР: Аймгийн төвийн бүх багт тоглоомын талбай байгуулна

ОРОН НУТАГТ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-09-27 15:40:15

Баянхонгор /МОНЦАМЭ/. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Баянхонгор сумын Эрдэнэмандал, Дуурсах, Угалз, Цагаанчулуут, Гэгээншавь, Цахир, Есөнбулаг багт тоглоомын талбай байгуулах ажил өрнөж байна.


Бүх багт тоглоомын талбайн суурийг хийхдээ ургамлын ул хөрсийг авто ачигчаар хуулж индүүдэн, талбайг нягтруулж бэлтгэн цемент бетон хольцоор хучиж бэлэн болгожээ. Тоглоомын талбайг ирэх сарын нэгэнд бэлэн болгон хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.


Баянхонгор сумын Номгон, Рашаант багийн хувьд орон сууцны хорооллуудтай учир тоглоомын талбай хангалттай гэж үзэн бусад багт ийнхүү тоглоомын талбай байгуулж байгаа аж.

Холбоотой мэдээ