ДАРХАН-УУЛ: Дрон шоу Дархан хотод анх удаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-09-26 20:35:08

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан хотод анх удаа техник, технологийн дэвшлийг харуулсан дрон шоу боллоо.


Drone show Mongolia” нь BRB медиа группийн хамгийн сүүлд Монголын зах зээлд нэвтрүүлсэн агаарын шоу үзүүлбэрийн үйлчилгээ аж. Өнгөрсөн онд Улаанбаатар хотод нэвтрүүлсэн бөгөөд өөрсдийн санаачилгаар төвийн бүсийн аймгуудад  үзүүлбэрээ үзүүлж байгаа аж. Дрон шоу нь тив, дэлхийн томоохон үйл ажиллагааны нээлтүүдэд ашигладаг болсон. Зөвхөн гадаадад үзэх биш Монголдоо үзэх боломжийг нээсэн гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа. Орон нутагт үзүүлж буй дрон шоу үзүүлбэр нь монгол агуулгыг илэрхийлсэн аж. Нийт 13 минутын турш үргэлжилсэн уг үзүүлбэрт 200 гаруй дрон хөөргөжээ. Дроны цэнэг хуримтлуулагчаас шалтгаалан 13-15 минут хөөрөх боломжтой, түүндээ 10-13 дүрсийг гаргадаг аж.

Орон нутагт өөрсдийн үйл ажиллагаа, үзүүлбэрээ үзүүлж байгаа нь аймгуудад сурталчилгааны маш том хэрэгсэл нэвтэрсэн гэдгийг танилцуулж байгаагийн зэрэгцээ хувь хүн, ААНБ-ууд захиалга өгч хамтран ажиллах боломжтой гэв. Гол нь 3G, 4G сүлжээ нэвтэрсэн байх шаардлагатай аж. Бэлтгэл ажил 20 хоногт хангагддаг тул хугацаагаа нарийн сайн тохирдог ажээ.

Бидний гол зорилго нь хүүхэд, залуучуудад техник, технологийн дэвшлийг харуулахыг зорьсон. Дарханчууд үнэхээр сайхан хүлээн авсанд баяртай байна гэж  дрон шоу үзүүлбэрийг зохион байгуулагч Ж.Энхжаргалан хэлж байлаа.

 

Холбоотой мэдээ