ФИФА-гийн тэргүүн асан Жоао Авеланж таалал төгсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-08-16 21:56:29

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /ВВС/. Дэлхийн хөлбөмбөгийн холбооны удирдах байгууллага болох ФИФА-гийн ерөнхийлөгч асан Жоао Авеланж 100 насандаа таалал төгслөө.

Бразилын иргэн Жоао Авеланж нь 1974-1998 онд ФИФА-г удирдаж байсан бөгөөд түүний халааг Сепп Блаттер авч байсан юм.

Тэрбээр уушгины архаг үрэвсэлтэй гэж оношлогдон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.

1963-аас 2011 он хүртэл тэрбээр Олон улсын Олимпын хорооны гишүүн байсан бөгөөд өвчний улмаас гишүүнчлэлээсээ татгалзаж байсан аж.

Тэрбээр 1936 оны Олимпын наадамд усанд сэлэлтийн төрлөөр Бразилыг төлөөлөн оролцож байсан гэнэ.

Түүнийг ФИФА-г удирдаж байх хугацаанд хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох багуудын тоог 16-аас 32 болгон нэмж байжээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ