ӨВӨРХАНГАЙ: Политехникийн коллежид 1362 сурагч элсэн суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-09-01 20:21:29

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллеж хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж, суралцагчдаа хүлээн авлаа. Өнгөрсөн хичээлийн жилд тус сургууль 1270 сурагчид мэргэжлийн болон техникийн боловсролыг олгосон бол энэ жил 1362 сурагч хөдөлмөрийн зах зээл дэх эрэлттэй мэргэжлүүдийг эзэмшихээр элсэн орж байгаа аж.

“Политехникийн коллежид суралцах сонголт хийсэн хүүхэд, залуусыг үеийнхнээсээ хоёр алхмын өмнө яваа гэдгийг онцлон хэлмээр байна. Одоо бол мэргэжлийн боловсрол “трэнд” болж буй цаг. Их, дээд сургуулийн эрэлт, хэрэгцээгүй мэргэжлээр дөрвөн жил суралцаад ажилгүй яваа залуусаас МСҮТ, коллеж төгссөн хүүхдүүд ажлын байранд гарч, амьдралд эрт хүрч байна” хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж нээлтийн үеэр хэллээ.

Мөн тус сургуулийн захирал С.Санчир “Анх удаа 27 суралцагчид техникийн дипломын боловсрол эзэмшүүлсэн, 40 сурагч 10 мэргэжлээр Олон Улсын уралдаан тэмцээнд оролцож, ур чадвараа нэвтрүүлсэн, Япон, АНУ-тай гадаад харилцаагаа хөгжүүлсэн зэрэг онцлог ажлуудаа танилцуулсан юм”. 

Холбоотой мэдээ