“Тал нутгийн Монгол 2022” олон улсын марафоны бүртгэл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2022-09-01 18:44:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Тал нутгийн Монгол 2022” олон улсын марафон гүйлтийн 25 дахь удаагийн тэмцээний бүртгэл эхэлсэн байна.


Энэ сарын 11-нд Хүй долоон худагт болох уг марафонд оролцох хүсэлтээ иргэд СТӨ-нд бүртгүүлэх бөгөөд 20 000 төгрөгийн хураамж төлөх шаардлагатай аж.


Монгол соёл, ёс заншлыг сурталчилж, хөнгөн атлетикийн спортыг дэлгэрүүлэн хөгжүүлэх зорилготой тус тэмцээнд жил бүр гадаад, дотоодын 3000 гаруй иргэн гүйдэг. Энэ удаагийн марафоныг Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог бөгөөд тэмцээний үеэр соёл, урлаг, нийтийн үйлчилгээ, мэдээлэл сурталчилгааны олон талт үйл ажиллагаа өрнөх болно.


Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын хөнгөн атлетикийн холбоо, ерөнхий Ивээн тэтгэгчээр “Мобиком” корпорац хамтран ажиллаж байна.

Нас, ангилал: Өсвөр үе, Насанд хүрэгчид, Ахмад, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд

Тэмцээний зай төрөл:

• 14 хүртэлх насны охид, хөвгүүд - 3км

• Хөгжлийн бэрхшээлтэй иргэд - 3 км

• 15-17 хүртэлх насны охид, хөвгүүд - 5км

• 50-59 насны эрэгтэй, эмэгтэй - 3км

• 60-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй - 3 км

• Насанд хүрэгчид - 5км, 10км, 21км

Холбоотой мэдээ