ГОВЬ-АЛТАЙ: Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг олон нийтэд танилцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-08-24 13:51:02

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан үндсэн төсөл арга хэмжээг танилцуулах арга хэмжээ Бигэр суманд болох гэж байна. 


Говь-Алтай аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэргүүлэх дөрвөн төсөл арга хэмжээний хэрэгжилтийн үйл явцыг иргэд олон нийтэд танилцуулан сурталчилах арга хэмжээ Бигэр сумд наймдугаар сарын 25–нд болно.  Тодруулбал, 

-Боловсролын чанарыг сайжруулах төсөл арга хэмжээ,

-Аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл арга хэмжээ,

-Газар тариалан, жимс жимсгэнэ төсөл арга хэмжээ,

-Сумдын шинэчлэл-Хөдөөгийн хөгжил төсөл арга хэмжээний хэрэгжилтийн үйл явц, үр дүнг танилцуулна хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. Энэхүү арга хэмжээний үеэр: 

-“Боловсролын чанарыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хийгдэж буй ажлуудыг танилцуулах, 

-Аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд урд бүийн сумдын байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах, 

-Газар тариалан, жимс жимсгэнэ хөтөлбөрийн хүрээнд Бигэр суманд байгуулагдсан агро ойн парк, мод үржүүлгийн талбайн үйл ажиллагаатай танилцах, Мянгай, Бургасын услалтын систем, алим, жимс жимсгэний талбай болон өрхийн зориулалтаар хашаандаа тарьж буй алим, жимсний модны тариалалтыг үзэх, туршалага судлах юм. Мөн ХААИС-ийн эрдэмтэн багш нарын өрхийн хүлэмжийн тариалалт, ногоон тэжээл тарих арга технологи сургалт явуулах,

-Сумдын шинэчлэл-Хөдөөгийн хөгжил хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй 120 айлын орон сууцны барилга, цэвэрлэх байгууламж, төвлөрсөн ариутгал татуургын шугам сүлжээнд холбох угсралтын ажлын явцтай танилцах юм. Мөн үеэр бүх сумдын шинэ ногооны үзэсгэлэн худалгаа “Ургацын баяр-2022” арга хэмжээ болох тул иргэд олон нийтийг өргөнөөр оролцохыг холбогдох албанаас уриаллаа.


Холбоотой мэдээ