“Хаан хүнс-Эрчим” клуб ес дэх удаагаа супер цом өргөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2022-08-22 11:18:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  МХБХ-ны 2022-2023 улирлын нээлт болгож өнгөрсөн жилийн Моби Дээд Лигийн аварга дэд аваргууд Хаан Хүнс-Эрчим, Улаанбаатар клуб "Супер цом"-ын төлөө тоглолоо.

 

2011 оноос хойш зохион байгуулж буй уг тоглолтод нийтдээ 4 клуб энэхүү цомыг өргөсөн.  Тоглолтын өмнө АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Зөвлөлийн гишүүн ТЗБХорооны дарга М.Амарбаясгалан, HBS компанийн ерөнхий захирал М.Баясгалан нар хүрэлцэн ирж МХБХ-ны шинэ технологи бүхий талбайг нээсэн нь онцлог байлаа.

 

Тоглолт тун ширүүн өрсөлдөөнтэй үргэлжилж хоёр клуб тун нягт хамгаалалт дунд тоглож 73 минутад Хаан Хүнс-Эрчим клуб улирлын өмнө нэгдсэн Солонгос тоглогч Ким Мин Сео тооны харьцааг нээсэн ч удалгүй Улаанбаатар клубийн Б.Балжиннямын довтолгоо амжилттай болж 1-1 харьцаатай тэнцэж үндсэн цаг дууссан юм.

Торгуулийн цохилтоор ялагч шийдвэрлэхээр болж Монголын Үндэсний шигшээ багийн хаалгачид болон Улаанбаатар клубт улирлын өмнө нэгдээд буй Э.Мөнх-Эрдэнэ болон хашир туршлагатай хаалгач Б.Ариунболд нар эцсийн мөч өрнөж 3-2 харьцаагаар Хаан Хүнс-Эрчим клуб МХБХ-ны Супер Цомыг ес дэх удаагаа өргөлөө.

 

Тоглолтын дараа HBC компанийн ерөнхий захирал М.Баясгалан, МХБХ-ны Зөвлөлийн гишүүн ТЗБХорооны дарга М.Амарбаясгалан шилжин явах цомыг гардуулсан юм.

 

Хаан Хүнс-Эрчим клуб 2011, 2012, 2013, 2014, 2016, 2017, 2019, 2020, 2022-2023 онд МХБХ-ны Супер цомыг өргөлөө.




Холбоотой мэдээ