ГОВЬ-АЛТАЙ: Оны эхний хагас жилд 482 хүүхэд мэндэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-08-18 11:23:48

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар 482 эх амаржиж, 482 хүүхэд төрсөн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 181 тохиолдлоор буурсан байна. 

Аймгийн хэмжээнд нийт төрөлтийн 95 хувь нь төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламж хяналтад амаржжээ. Харин аймгийн Нэгдсэн эмнэлэгт 262 эх сумаас ирж төрсөн нь өмнөх оноос 138 тохиолдлоор буурсан ба энэ нь тус эмнэлэгт төрсөн эхийн 57.2 хувийг эзэлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв. 

Энэ оны эхний хагас жилийн байдлаар жирэмсний хяналтад шинээр 488 эмэгтэй хамрагдсан ба 88.9 хувь нь эхний гурван сартайд, 10.2 хувь нь 4-6 сартайд, 0.8 хувь нь 7 ба түүнээс дээш сартайд тус тус хяналтад орсон байна. Эхийн эндэгдэл, төрөлхийн тэмбүүгийн тохиолдол гаргалгүй ажиллаж байгаа тухай мөн онцлон мэдээлсэн юм.

2022 оны эхний зургаан сарын байдлаар аймгийн хэмжээнд 482 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 186 хүүхдээр буюу 27.8 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 266 буюу 55.2 хувь нь хүү, 216 буюу 44.8 хувь нь охин байна. Түүнчлэн амьд төрсөн хүүхдийн 5.0 хувь нь бага жинтэй буюу 2500 гр-аас доош жинтэй төрсөн тухай ЭМГ-аас нэмж танилцууллаа.


Холбоотой мэдээ