Болгарын гүйгч сэргээшийн шинжилгээнд унажээ

Дэлхийд
dorjkhand@montsame.mn
2016-08-12 15:23:47

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /ВВС/.  Болгарын гүйгч Сильвия Данекова сэргээшийн шинжилгээнд унаснаар Риогийн Олимпын наадамд оролцох эрхгүй болжээ.

Өдгөө 33 настай, 3000 м-ийн саадтай уралдааны гүйгч өнгөрсөн сарын 26-нд Бразилд очжээ. Риод очсоноос хойш хэдхэн хоногийн дараа өгсөн түүний сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарсан байна.

“Манай тамирчдын шинжилгээний хариу эерэг гарлаа. Харамсалтай байна” гэж Болгарын Олимпын хороо мэдэгдэв. Тус улсын хүндийг өргөгчид мөн сэргээшийн шинжилгээнд унаснаар “Рио-2016”-д оролцож чадаагүй юм.

Риогийн Олимпын хөнгөн атлетикийн тэмцээнүүд өнөөдрөөс эхэлнэ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ