"Азийн хүүхдүүд -2022” VII наадмын анхны мөнгө, хүрэл медальтан тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-08-02 15:04:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Азийн хүүхдүүд -2022" олон улсын спортын VII наадамд оролцож байгаа Монголын өсвөрийн баг тамирчдын медалийн салхийг хагалж жүдочид мөнгө, хүрэл медаль хүртлээ.


Тодруулбал, ОХУ-ын Владивосток хотноо болж буй тус наадмын жүдо бөхийн тэмцээний хөвгүүдийн 46 кг жинд Шинэ-Одын Чилүгэн мөнгөн медаль, 50 кг жинд Чойжилжавын Төгөлдөр хүрэл медалийн эзэд боллоо.







Холбоотой мэдээ