МБАТ-ий XV их наадмын байт харвааны аваргууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-08-02 07:20:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын байт харвааны холбоо хамтран Монголын бүх ард түмний XV их наадмын байт харвааны шигшээ тэмцээнийг /07.28-31/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 360 талбайд зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.

 

Монголын бүх ард түмний XV их наадмын байт харвааны шигшээ тэмцээнд Архангай, Булган, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий аймаг, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн баг тамирчин оролцон шигшээ тэмцээн сонирхолтой, өрсөлдөөнтэй боллоо.

 

Байт харвааны шигшээ тэмцээнд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон холимог баг, эрэгтэй, эмэгтэй багийн төрлөөр 5 багц медалийн төлөө 21 аймаг, 9 дүүргийн анхан шатны тэмцээнээс шалгарсан 19 байгууллагын 120 гаруй тамирчин цэц мэргэнээ сорин шилдгүүд тодорлоо.

 

Эмэгтэй багийн төрөлд:

 

I байранд Орхон аймгийн баг /Г.Оюунгэрэл, Ө.Халиун, А.Энхтуяа/

 

II байранд Чингэлтэй дүүргийн баг /Б.Урантунгалаг, Ш.Бямбасүрэн, Д.Сэлэнгээ/

 

III байранд Төв аймгийн баг /Д.Оюун-Эрдэнэ, Б.Өлзийдэлгэр, Б.Буд-Алтай/

 

Эрэгтэй багийн төрөлд:

 

I байранд Баянзүрх-Алдар баг /Ө.Нэхийт, Б.Отгонболд, Б.Тэнгисболд/

 

II байранд Орхон-Хангарьд баг /Ж.Гантөгс, Д.Дашнамжил, Ц.Цэнгүүн/

 

III  байранд Өвөрхангай аймгийн баг /Л.Баярсайхан, Э.Нармандах, У.Чулуунбаатар/

 

Холимог багийн төрөлд: 

 

I байранд Чингэлтэй дүүргийн баг /Б.Урантунгалаг, Д.Өсөхбаяр/

 

II байранд Орхон-Хангарьд баг /А.Энхтуяа, Ц.Цэнгүүн/

 

III байранд Дундговь-Алдар баг /Н.Ариунбилэг, М.Энхбаяр/

 

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд:

 

I байранд Өвөрхангай аймгийн тамирчин ОУХМ Ж.Дагийжанчив

 

II байранд Чингэлтэй дүүргийн тамирчин ОУХМ Б.Урантунгалаг

 

III байранд Өвөрхангай аймгийн тамирчин СМ М.Гэгээн

 

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:

 

I байранд Дундговь-Алдар багийн тамирчин СДМ Б.Буянтүшиг

 

II байранд Орхон-Хангарьд багийн тамирчин СМ Ц.Цэнгүүн

 

III байранд Чингэлтэй дүүргийн тамирчин СМ Д.Өсөхбаяр нар шалгарлаа.

 

Тэмцээний нийт дүнгээр: I байранд Орхон-Хангарьд баг, II байранд Чингэлтэй дүүргийн баг, III байранд Өвөрхангай аймгийн баг тамирчид шалгарлаа.

Холбоотой мэдээ