Дэлхийн нийслэл хотуудын олимпиадад оролцсон сурагчдад медалийг гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2022-07-28 16:29:51
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Москва хотын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг Дэлхийн нийслэл хотуудын олон улсын VI олимпиад нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, дэлхийн 30 гаруй хотуудын 280 гаруй сурагч оролцсон байна. 


Тус олимпиадад нийслэл Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн шилдэг найман сурагч оролцож, багийн дүнгээрээ гуравдугаар байр эзэлж, хүрэл медалиар шагнуулсныг “Монгол тэмүүлэл” химийн багш Б.Оюунбат танилцуулав.


Тодруулбал, математикийн төрлөөр нэгдүгээр сургуулийн сурагч Б.Мөнхцэлмэг алтан медаль, химийн төрлөөр “Сэлбэ” сургуулийн сурагч Б.Гэрэл алтан медаль, физикийн төрлөөр “Сант” сургуулийн сурагч Б.Билгүүн мөнгөн медаль, мэдээлэл зүйн төрлөөр Ш.Билгүүдэй хүрэл, химийн төрлөөр Орчлон сургуулийн сурагч Ц.Тайхар хүрэл медалийг тус тус хүртжээ.

Холбоотой мэдээ