ДОРНОГОВЬ: Сумын начин Ц.Батхуяг түрүүлж заан цол хүртэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд хот үүсэн байгуулагдсаны түүхт 60, 61 жилийн ойн нэрэмжит сумын цол олгох хүчит 64 бөхийн барилдаан энэ оны долоодугаар сарын 27-нд боллоо.
Сумын начин болон залуу бөхчүүд оролцсон барилдаанд Замын-Үүд сумын харьяат сумын начин Ц.Батхуяг зургаа даван түрүүлж сумын заан цол хүртсэн бол Дорноговь аймгийн Мандах сумын харьяат сумын начин Э.Жавхлантөгс үзүүрлэж цолоо баталлаа. Харин их шөвгийн дөрөвт Дорноговь аймгийн Айраг сумын залуу бөх С.Жигүүр, Дэлгэрэх сумын залуу бөх Б.Ганчөдөр нар шалгарчээ.
Хурд хүч, авхаалж
самбаагаа сорин үнэн хүчийг үзүүлж амжилттай сайн барилдсан бөхчүүдэд сумын Засаг дарга Ч.Түвшинтөр цол чимгийг нь олгож байр
хүргэлээ.