УБТЗ-аас Хөтөлийн цементийн үйлдвэрт 11 битүү вагон нийлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилгын гол материал цементийн нийлүүлэлтийг хангаж тээвэрлэхэд УБТЗ ХНН анхаарч ажиллаж буйгаа мэдэгдлээ. Тус байгууллагаас өчигдөр Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрт 11 битүү вагон ханган нийлүүлэхээр болов.
Хөтөлийн цемент шохойн үйлдвэр хоногт 15 вагон ачилт хийх хүсэлтээ тавьснаас ийнхүү вагоноор хангаж байна. 7 дугаар сарын 25-нд дээрх үйлдвэрээс 10 вагон цемент ачигдаж Амгалан өртөө болон 44 зөрлөг, Толгойт өртөөг зориод байна.
Хөтөлийн “Цемент шохойн үйлдвэр”-ээс Дархан-Уул аймаг болон Орхон аймаг руу автомашинаар цемент нийлүүлэн татан авалт хийж байна.
Ташрамд мэдээлэхэд, Хөтөлийн
“Цемент шохойн үйлдвэр” ТӨХК-иас энэ сарын 4-нөөс цементийн нийлүүлэлтийг
тогтмолжуулж хангах зорилгоор “Үнийн өсөлтийн эсрэг аян”-ыг зохион байгуулж өрнүүлээд
байгаа юм. Тус үйлдвэр Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн
байгуулалтын цементийн 70 хувийг хангаж байна.