"Азийн хүүхдүүд-2022" олон улсын спортын наадам эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Долдугаар сарын 27-ны үйл
явдлын тойм
Төрийн ордонд:
09.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
"Шонхор тауэр"-т:
11:00 цагт АН-ын ээлжит хэвлэлийн хурал болно. Тус намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
“Азийн хүүхдүүд-2022” олон
улсын спортын VII наадам ОХУ-ын
Владивосток хотноо эхэлж байна. Тус наадам 7 дугаар сарын 27-ноос 8 дугаар
сарын 8-ныг хүртэл спортын 19 төрлөөр зохиогдоно.
Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд “Кью Эс Си” компани болон Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбогдох шүүх хурал болно.
Монголын Үндэсний музейд:
18.00-21.00 цагт Жуулчдад зориулсан “Үдшийн музей- Жаргалтайн дэлгэр” эвент арга хэмжээ эхэлнэ. Холбогдох утас:7011-0911. 7011-0913.