Аюулт үзэгдэл, ослоос 47 иргэн аварч, 68 иргэний аюулгүй байдлыг хангажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2022-07-25 13:08:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 27, аврах ажиллагааны 10 дуудлагаар алба хаагчид шуурхай ажилласан байна.


Гал түймрийн утаажилтын бүсээс 68 иргэнийг гарган аюулгүй байдлыг хангаж, аюулт үзэгдэл, ослоос 47 иргэний амь нас, 4 тэрбум 290 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, 2 буцалтгүй нэрвэгдэгчийг /цогцос/ цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

 

Амралтын өдрүүдэд нийслэлийн ногоон бүс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын эргээр зорчих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж, эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл нэмэгдэж байгаа тул бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, баталгаат зам гүүрээр зорчин, голын усны ослоос урьдчилан сэргийлж, анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ