СЭЛЭНГЭ: Хоёр элсний орчныг сүүдрэвчтэй болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-07-07 21:45:33

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дахь хоёр элсний орчныг сүүдрэвчтэй болголоо.

Аялж зугаалж яваа хүмүүсийн очих дуртай газрын нэг бол Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь “Хоёр элс” байдаг. Энэ ч утгаар дээрх газрын орчныг аялагчдад зориулан тохижуулахыг аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, БОАЖГ болон холбогдох албаныханд даалгасан. Тус хоёр элс нь элс, ус, зүлэг бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой, хүмүүсийн очих дуртай газрын нэг. Иймээс дээрх аялагчдад зориулан ундаалах, нар, салхинаас хамгаалсан 10 сүүдрэвчийг эхний ээлжинд хийж байршуулаад байна. Мөн био бие засах газрын асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа ажээ. Цаашид тус орчныг улам бүр тохижуулан аялагч, амрагчдад таатай нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байна. 

Холбоотой мэдээ