АНУ Ираны нефтийн худалдааны сүлжээнд хориг арга хэмжээ авахаа мэдэгдлээ

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-07-07 14:55:54

ВАШИНГТОН. /Zaobao/. АНУ-ын зүгээс Иранд газрын тос, химийн бүтээгдэхүүн тээвэрлэх, борлуулахад тусалдаг Ираны газрын тосны худалдааны сүлжээнд хориг арга хэмжээ авч байгаа талаар тус улсын Сангийн яам лхагва гарагт зарлав.


АНУ-ын Сангийн дэд сайд Брайн Нелсон мэдэгдэл хийхдээ, АНУ Ираны цөмийн асуудлаар тохиролцоонд хүрэхээр Иран улстай хэлэлцээ хийж байгаа ч үүний зэрэгцээ тус улсын газрын тос, газрын тосны химийн бүтээгдэхүүн борлуулахын эсрэг хориг арга хэмжээ авсаар байх болно” гэжээ.   


Лхагва гарагт АНУ-ын хувьд Иран, АНЭУ зэрэг орнуудад хориг арга хэмжээ авсан.


Эдгээр компаниуд нь Иранд хэдэн зуун сая ам.долларын үнэ бүхий газрын тос, газрын тосны химийн бүтээгдэхүүнийг ЗӨА руу тээвэрлэж, борлуулахад нь тусалдаг хэмээн АНУ-ын Сангийн мэдэгдсэн байна.


Журмын дагуу хоригт орсон аж ахуйн нэгжүүдийн АНУ дахь хөрөнгийг битүүмжилж, АНУ-ын иргэд тэдэнтэй худалдаа хийх эрхгүй болох юм.


АНУ-ын Төрийн департмент мөн өдөр Ираны газрын тос, газрын тосны химийн бүтээгдэхүүнийг хууль бусаар худалдсан хэрэгт холбогдсон 15 хувь хүн, аж ахуйн нэгжид хориг арга хэмжээ авахаа мэдэгджээ.


Эдгээр хувь хүн аж ахуйн нэгжүүд нь Иран, Вьетнам, Сингапур зэрэг улсад байрладаг. 

Холбоотой мэдээ