Бразилын нийслэл 5G үүрэн холбооны сүлжээний үйлчилгээг албан ёсоор нэвтрүүллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИБРАЗИЛИА. /Xinhua/. Бразил улсын нийслэл
Бразилиа хотод тавь дахь үеийн үүрэн холбооны сүлжээг /5G/ лхагва гарагт албан
ёсоор эхлүүлсэнээр улсдаа 5G сүлжээтэй анхны хот
болсон байна.
Тус улсын Үндэсний Цахилгаан
холбооны газраас “Claro” компани, Италийн “Mobile Telecom Group” группын хамтарсан
компани болон “Vivo” зэрэг компаниудад Бразил улсад 5G үйлчилгээ үзүүлэх
зөвшөөрөл олгожээ.
Минас-Жерайс мужийн нийслэл
Белу Оризонти нь 5G сүлжээ нэвтрүүлсэн тус улсын хоёр
дахь хот болох төлөвтэй байгаа талаар Үндэсний Цахилгаан холбооны албан
тушаалтан мэдээлэв.
Бразилын Үндэсний
Цахилгаан холбооны газрын зөвлөл өнгөрсөн оны 9 дүгээр сард ээлжит бус хурал
зохион байгуулж, 5G сүлжээний талаарх тогтоолын эцсийн
хувилбарыг батласан бөгөөд энэ оны 7 дугаар сараас мужуудын нийслэл хотуудад уг
сүлжээг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.