“Дэлхийн монголчууд-II” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-07-05 16:51:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд өнөөдөр боллоо.


Чуулга уулзалтын хүрээнд өмнөх өдөр нь ГХЯ-нд “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын IV чуулга уулзалтыг зохион байгуулж гадаадад суугаа монгол иргэдийн нийгэм, соёл, боловсролыг хөндсөн 5 салбар хуралдаан болж, хуралдаануудаас дэвшүүлсэн санал, зөвлөмжийг өнөөдөр нэгдсэн чуулга уулзалтаар хэлэлцлээ. Гол нь цаашид төр, засгаас бодлогын хэмжээнд авч үзэх хууль тогтоомжийн талаар,  мөн гадаад дахь монголчуудын талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулж хэлэлцлээ.


Засгийн газраас иргэдийн эрх ашгийг хамгаалах, монгол иргэд болон олон соёлт гэр бүл, хүүхдүүдийн эх хэл, түүх, соёлоо сурахад дэмжлэг үзүүлэх, монголчуудын үүсгэн байгуулсан холбоодын үйл ажиллагааг дэмжих, соёлын өвийг хадгалаж хамгаалан уламжлалт соёлоо дэлхий нийтэд сурталчлах гэсэн 4 зорилтын хүрээнд 2 томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлж буйг мэдээллээ.

Дээрх зорилтын хүрээнд “Дэлхийн монголчууд-I” хөтөлбөрийг гадаад дахь монголчуудын дэмжлэг туслалцаатайгаар амжилттай хэрэгжүүлж дууссаныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дуулгав. Энэ жилээс эхлэн “Дэлхийн монголчууд-II”, мөн “Монгол үндэстний үнэлэмж” гэсэн 2 хөтөлбөрийг Засгийн газрын болон ГХЯ-ны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлж байна гэв.



Өнөөдөр дэлхийн өнцөг буланд бүрд 175 гаруй мянган монгол иргэд ажиллаж, амьдарч, жилд дунджаар 500 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөн шилжүүлгийг эх орондоо хийдэг гэсэн судалгаа тоо байна. Тодруулбал, ДНБ-ийн 4-5 хувьтай тэнцэх хэмжээний эдийн засгийн орлогыг бүрдүүлж буй тоон мэдээ байна. 





Өнөөдөр дэлхийн өнцөг буланд бүрд 175 гаруй мянган монгол иргэд ажиллаж, амьдарч, жилд дунджаар 500 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөн шилжүүлгийг эх орондоо хийдэг гэсэн судалгаа байна. Тодруулбал, ДНБ-ийн 4-5 хувьтай тэнцэх хэмжээний эдийн засгийн орлогыг бүрдүүлж буй тоон мэдээ байна. Монгол иргэд дэлхийн 87 улсад ажиллаж, амьдарч сууж байгаагаас:

  • БНСУ-д хамгийн олон буюу 37 000 иргэн,
  • АНУ-д 30 000,
  • Швед улсад 10 538,
  • Францад 7 000,
  • Германд 6420,
  • Турк улсад 6 000,
  • Австралид 5800,
  • Казахстанд 5078,
  • Их Британид 4 000,
  • ОХУ-д 3 000,
  • Австри улсад 2578 иргэн байна.

Үүнээс 0-16 насны 20 мянга орчим хүүхэд, 46 мянган оюутан, 125 мянга орчим иргэн албан ёсны зөвшөөрөлтэй амьдарч байна. Ковид-19-ийн цар тахлын үеэр гадаадаас Монгол Улсын 50 000 иргэн эх орондоо эргэн иржээ. Харин энэ оны эхний 5 сарын байдлаар Монгол Улсын 49 386 иргэн гадаад руу зорчоод байна. 

Гэрэл зургуудыг Т.Чимгээ

Холбоотой мэдээ