Монголын “Lilgun” баг 5 тоглож нэг ч хожигдолгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-07-05 15:31:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим спортын Dota 2-ын хамгийн том лиг “Dota Pro Circuit”-ын Зүүн өмнөд Азийн бүсийн 2 дугаар зиндаанд тоглож буй Монголын “Lilgun” баг улирлын 5 дахь тоглолтоо дээд зиндаанаас буусан Филиппиний “Neon Esports” багтай хийсэн байна.


"Lilgun" баг өрсөлдөгчөө хоёр тоглолтод хожсон бөгөөд эхний тоглолт 30 минут, 2 дахь тоглолт 37 минут үргэлжилжээ. “Lilgun” баг улирал эхэлснээс хойш ийнхүү 5  тоглохдоо бүгдэд нь хожиж, лигээ тэргүүлж байна.


Энэ сарын 14 хүртэл үргэлжлэх лигийн хамгийн өндөр оноотой 2 баг 16-17 мянган ам.долларын /50-53 сая төгрөг/ шагнал авч ирэх улиралд нэгдүгээр лигт тоглох эрхтэй болно.


Team “Lilgun” баг 423 /Б.Алтангинж/, Sanctity /О.Сүхбат/, eleven /Б.Мөнх-Эрдэнэ/, khishka /Б.Хишигбат/, Ace12 /Н.Батбаясгалан/ нарын бүрэлдэхүүнтэй байгаа бөгөөд 6 дахь тоглолтоо лигийн хүснэгтийн 2 дугаар байрт бичигдэж буй Индонезийн “Army Geniuses” багтай маргааш хийх юм байна.

Холбоотой мэдээ