Ромын пап суудлаасаа буухаар төлөвлөж байгаа гэх мэдээллийг үгүйсгэжээ

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-07-05 13:08:46

РОМ. /AP/. Ромын пап Франциск өөрийг нь ойрын хугацаанд суудлаасаа буухаар төлөвлөж байгаа гэх мэдээллийг үгүйсгээд, энэ сарын сүүлээр Канадад хүрэлцэн очсоныхоо дараа Москва, Киев хотуудад очно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.


Франциск “Reuters” агентлагт ярилцлага өгөх үеэрээ энэ талаараа ярьжээ. Энэхүү ярилцлагыг даваа гарагт нийтэлсэн байна. Тэрбээр хэлэхдээ, энэ зуны сүүлээр суудлаасаа буухаар төлөвлөж байгаа гэх мэдээллийг үгүйсгэсэн ч пап лам XVI Бенедиктийн 2013 онд гаргасантай нэгэн адил шийдвэрийг гаргаж магадгүй гэдгээ дахин хэлсэн байна.


Мөн тэрбээр өвдөг нь өвдсөний улмаас сүүлийн сар гаруйн турш тэргэнцэр дээр сууж байгаагаа дэлгэн яриад, лазер, соронзон эмчилгээний ачаар хөл нь сайжирч байгааг хэлжээ. Пап лам Конго, Өмнөд Суданд энэ долоо хоногт айлчлахаар төлөвлөж байсан боловч эмч нарын зөвлөсний дагуу айлчлалаа цуцалсан байна.


Ярилцлагынхаа үеэр тэрбээр Канадад долоодугаар сарын 24-30-ны хооронд айлчилна гэдгээ онцлоод, түүний дараа Орос, Украинд айлчилна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. 

Холбоотой мэдээ