Тунис АНУ-аас цэргийн сургалтын 8 нисэх онгоц авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamdavaa@montsame.gov.mn
2022-07-05 08:23:25

ТУНИС. /Reuters/. Тунис улс агаарын цэргийн хүчнээ шинэчлэх төлөвлөгөөний хүрээнд АНУ-аас цэргийн сургалтын найман нисэх онгоц худалдаж авах гэрээ байгуулсан тухай тус улсын Батлан хамгаалах яамнаас даваа гарагт мэдээлжээ.


Сургалтын нисэх онгоц нийлүүлэх гэрээг АНУ-ын Засгийн газар болон "Textron Aviation Defense" компанийн хооронд байгуулсан байна.


Тунисын БХЯ-аас мэдээлснээр, цэргийн сургалтын нисэх онгоцны эхний хэсгийг 2023 оны 3 дугаар сард нийлүүлэх төлөвлөөтэй байгаа бөгөөд 2026 оны 10 дугаар сард бүрэн нийлүүлж дуусах ажээ.


Гэрээний төлбөрийн дийлэнх хувийг АНУ-ын буцалтгүй тусламжаар, үлдсэн хувийг Тунисийн Засгийн газар төлөхөөр тохиролцсон байна гэж "Reuters" агентлаг мэдээлэв.



Холбоотой мэдээ