ӨВӨРХАНГАЙ: Мэргэшсэн нягтлан бодогчдын үнэмлэхээ хоёр хүн гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-07-01 16:40:10

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн бүртгэл, санхүүгийн ажилтнуудын сургалт зөвлөгөөн өнөөдөр болж байна.

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын Өвөрхангай аймаг дахь салбарын гишүүд, нягтлан бодогч зэрэг 100 орчим хүн уг зөвлөгөөнд оролцож, эдийн засгийн өнөөгийн байдал, цашдын чиг хандлага, анхаарах асуудлаар зөвлөлдөж байна.

"Ковид-19" цар тахлын нөлөө, бусад олон хүчин зүйлийн улмаас Монгол орон төдийгүй Олон улсад эдийн засгийн хямрал тохиож байгаа. Энэ амаргүй цаг үед төсөв, санхүүгээ зөв зохистой удирдах, санхүүгийн зөрчил үүсгэхгүй ажиллах, Шилэн дансыг өдөр тутам хөтөлж, төсвийн ил тод байдлыг хангаж ажиллах шаардлагатай байгааг аймгийн Засаг дарга А.Ишдорж хэллээ.

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт нь 21 аймагт салбартай бөгөөд 5 мянга гаруй гишүүнтэй. Үүнээс Өвөрхангай аймгийн салбарт 108 гишүүн байдаг аж. Өнөөдөр эрх олгох шалгалтаа амжилттай өгсөн хоёр хүн мэргэшсэн нягтлан бодогчдын үнэмлэхээ гардан авлаа. Мөн салбартаа манлайлан ажиллаж байгаа нэр бүхий хүмүүсийг шагнан урамшуулав.

Холбоотой мэдээ