Израилын Ерөнхий сайд ирэх сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгджээ

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-06-30 13:52:21

ЙЕРУСАЛИМ. /Xinhua/. Израилын Ерөнхий сайд Нафтали Беннет ирэх сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ лхагва гарагт мэдэгджээ. Түүний эмхлэн байгуулсан эвслийн Засгийн газар тангараг өргөснөөсөө хойш ердөө нэг жилийн дараа тарахаар болоод байгаа юм.


Н.Беннет телевизээр хийсэн мэдэгдэлдээ Израилын парламентыг тараах талаар пүрэв гарагт санал хураалт явагдсаны дараа Ерөнхий сайдын албан тушаалаасаа “удалгүй” огцорч, Гадаад хэргийн сайд Яир Лапидад халаагаа өгнө гэдгээ мэдэгдсэн байна.


Израилын Дотоод хэргийн сайд, Ямина намын гишүүн Айелет Шакед намын даргын халааг авна. Өнгөрсөн онд Н.Беннет ерөнхий сайд асан Беньямин Нетаньяхугийн тэргүүлсэн сөрөг хүчин Засгийн газрыг нь тараах оролдлого хийж байгаа нь өөрт нь хийгээд гэр бүлд нь “хүнд” байгаа талаар тэмдэглэж байжээ.


Н.Беннет нь авлигын хэрэгт холбогдсон Б.Нетаньяхуг түлхэн унагаах зорилготойгоор нэгдсэн найман намаас бүрдсэн эвслийг удирдаж байсан юм. Түүнийг дэмжигчдийнхээ санаа бодлыг харгалзан ирэх сонгуульд өрсөлдөх талаар тунгаан бодож байгаа талаар Израилын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өмнө нь мэдээлж байжээ.  

Холбоотой мэдээ