Улаанхус суманд 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 17:16:48

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын төвөөс баруун хойд зүгт 114 км-ийн зайтай газар уржигдар оройн 18:50 цагт газар хөдлөлт болов.


Газар хөдлөлт 4.2 магнитудын хүчтэй байсан бөгөөд орон нутагт ноцтой хохирол учраагүй хэмээн мэдээлжээ. Энэ тухай Одон орон геофизик судлалын хүрээлэнгээс Онцгой байдлын ерөнхий газарт мэдээлсэн байна. 

Ш.Айзаря

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд