Их Британи Украинд цэргийн тусламж үзүүлэхэд дахин 1.2 тэрбум ам.доллар гаргана

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-06-30 09:53:13

ЛОНДОН. /BBC/. Их Британи Оросын түрэмгийллийг няцаахад Украины Зэвсэгт хүчинд дэмжлэг үзүүлэх зорилгоор дахин 1 тэрбум фунт стерлинг буюу 1.2 тэрбум ам.доллар гаргахаа мэдэгдэв.


“Британийн зэвсэг, тоног төхөөрөмж, цэргийн сургалт нь энэ довтолгооноос хамгаалах Украины хүчийг өөрчилж байна. Мөн бид Украинд Путиний ялагдлыг баттай болгохын тулд Украины ард түмний ард тууштай зогссоор байх болно” гэж тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгджээ. 


Цэргийн тусламжид хуваарилсан хөрөнгийг Украины армийн байлдааны чадварыг бэхжүүлэхэд зарцуулах бөгөөд шинэ багц тусламжид агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем, дрон, цахим дайны хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, түүнчлэн Украины зэвсэгт хүчинд зориулсан олон мянган тоног төхөөрөмж багтаж байгаа аж. 


Ингэснээр энэ оны эхнээс хойш Их Британиас Украинд үзүүлсэн эдийн засаг, цэргийн тусламжийн нийт хэмжээ 3.8 тэрбум фунт стерлинг буюу 4.6 тэрбум ам.доллар болно.

Холбоотой мэдээ