Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын тэтгэлгийг шилжүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
bolor@montsame.mn
2022-06-29 09:11:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төгсөх нийт 14 790 суралцагч байна.

 

Монгол Улсын Засгийн газрын суралцагчид тэтгэлэг олгох журмын дагуу:

-2022.06.27-нд 686 төгсөгчийн

-2022.06.28-нд 579 төгсөгчийн мэдээллийг цахим мэдээллийн сан болон сургуулиас ирүүлсэн албан ёсны боловсролын баримт бичигтэй тулгалт хийн баталгаажуулав.

 

Бичиг баримт нь баталгаажсан дээрх 1265 суралцагчийн тэтгэлгийг өнөөдрөөс хувийн данс руу нь шилжүүлж эхэллээ.

Тэтгэлгийг олгоход үүсэж буй хүндрэл:

-Регистрийн дугаар буруу, алдаатай-1383 суралцагч

--Техник, мэргэжлийн боловсролын удирдлагын мэдээллийн tvets.edu.mn системд давхардсан-323 суралцагч

-Боловсролын удирдлагын мэдээллийн esis.edu.mn системтэй давхардсан-570 суралцагч

-Дээд боловсролын удирдлагын мэдээллийн hemis.edu.mn системтэй давхардсан-4121 суралцагчийн мэдээллийг нэг бүрчлэн тулгалт хийж алдааг залруулж байгаа аж.

Холбоотой мэдээ