Элсэлтийн ерөнхий шалгалтад нийт 208 шалгуулагч 800 оноо авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-06-28 12:51:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсролын ерөнхий газар, Боловсролын Үнэлгээний төвийн удирдлагууд "Элсэлтийн ерөнхий шалгалт 2022"-ын дүн оноог эхний байдлаар нэгтгэж, өмнөх онуудын үр дүнтэй харьцуулсан талаар мэдээллээ.


Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой 2022 оны ЭЕШ-ыг энэ сарын 23-26-нд зохион байгуулав.

Энэ онд нийт 36 253 шалгуулагч бүртгүүлжээ. ЭЕШ-ын нийт хичээлийн ерөнхий дундаж оноо:

2019 онд-500.84

2020 онд-500.82

2021 онд-501.13

2022 онд-501.09 байна.

Энэ жилийн ЭЕШ-д нийт 208 шалгуулагч 800 оноо авчээ. Харин шалгалт өгсөн нийт хичээлээр:

400-аас бага оноо авсан-1355 шалгуулагч

480-аас бага оноо авсан-7333 шалгуулагч

Босго давсан 24693 шалгуулагч байна.

Монгол хэл бичгийн шалгалт:

-Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.

-2022 оны ЭЕШ-д монгол хэл бичгийн шалгалтын босго оноо давж чадаагүй 1180 шалгуулагч байна. Боловсролын үнэлгээний төвөөс 2022 оны 8 дугаар сард монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулна.

ЭЕШ-ыг жилд 2 удаа зохион байгуулах бөгөөд эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон дүн оноогоо ахиулах зорилготой шалгуулагчид дахин хамрагдах боломжтой гэдгийг Боловсролын Үнэлгээний төвийн захирал Л.Ганбат тодотгов.




Холбоотой мэдээ