ТОП-20 индекс 0.55 хувиар буурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-06-27 17:07:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн арилжаагаар нийт 51 294 210 984.78 төгрөгийн арилжаа хийв.


Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 54 компанийн 2 сая ширхэг хувьцааг 697 059 862.23 төгрөгөөр арилжсан байна. Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд:




Компанийн  бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5 198 ширхэг бондыг 526 804 260.6 төгрөгөөр арилжив. Хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 215 542 ширхэг нэгж эрхийг 59 346 861.95 төгрөгөөр арилжлаа. Бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 100 мянган ширхэг үнэт цаасыг 50 000 000 000 төгрөгөөр арилжив. 


Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 110 ширхэг үнэт цаасыг нийт 11 сая төгрөгөөр арилжжээ. 6 дугаар сарын 24-ний байдлаар зах зээлийн үнэлгээ 4 809 169 590,058 төгрөг болсон бол ТОП-20 индекс өмнөх 7 хоногоос 0.55 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Холбоотой мэдээ