ОХУ 1918 оноос хойш анх удаа гадаад өр төлбөрөө төлж чадахгүйд хүрэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-06-27 16:36:52

МОСКВА. /Bloomberg/. Барууны орнуудын ОХУ-д тавьсан хоригийн улмаас ОХУ хилийн чанад дахь бонд эзэмшигчдийн төлбөр төлөх зам суваг хаагдаж, улмаар 1918 оноос хойш анх удаагаа гадаад өр төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн байна.


Bloomberg-ийн мэдээлснээр, ОХУ Украин руу түрэмгийлснээс хойш хэдэн сарын туршид хориг арга хэмжээг тойрон гарахын тулд янз бүрийн арга хэрэглэж байв. Гэсэн хэдий ч ням гарагт төлөх ёстой байсан 100 сая ам.долларын төлбөр төлөлтийн хугацаа дуусчээ.


Гуравдугаар сарын эхэн үеэс эхлэн ОХУ дахь Европын бондын үнэ зогсонги байдалд орж, Төв банкны гадаад валютын нөөц царцсан хэвээр байгаа бөгөөд тус улсын томоохон банкууд дэлхийн банкны системээс тусгаарлагдаад байна.


ОХУ-д 1998 онд санхүүгийн хямрал үүсч, рублийн ханш уналтад ороход тухайн үеийн Ерөнхийлөгч Борис Ельциний Засгийн газар 40 тэрбум ам.долларын дотоод өрийг төлөхгүйд хүрч байв.


Гадаад өр төлбөрийн хувьд хамгийн сүүлд 1918 онд төлж чадахгүй нөхцөл байдалд орж байжээ.     

  

Холбоотой мэдээ